Redmine

Ажлын Удирдлага

Pедмайн систем байгууллагын өдөр тутмын ажлын удирдлагыг хялбар, нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй, ажил мартагдаж хаягдахгүй байх боломжийг олгож, байгууллагын ой санамж, төвлөрсөн файлын санг бүрдүүлж өгдөг.

Редмайн системийн тухай товч мэдээлэл

Уг систем нь лицензийн төлбөргүй "open source" буюу нээлттэй эх кодтой. Франц улсын иргэн Jean-Philippe Lang 2006 оноос анх санаачлан хөгжүүлсэн төслийн удирдлагын систем ба өдгөө уг системийг дэлхий даяар хэрэглэж, хөгжүүлэлт сайжруулалт тасралтгүй хийгдэж байна. СиАрЭмСи (CRMC) компани нь Редмайн системийг Монголд улсад суулгах, сургалт явуулах, системийн өөрчлөлт хөгжүүлэлт, бусад системтэй интеграц хийх, сервер болон Редмайн системийн нууцлал аюулгүй байдлыг хангах зэрэг ашиглалтын бүхий л асуудлыг хариуцах үйлчилгээг харилцагч байгууллагууддаа үзүүлдэг. Бид Редмайн системийн нэвтрүүлэлт, сургалт, интеграцийн чиглэлээр 15 жилийн туршлагатай. Мэдээллийн технологи, банк санхүү, бизнес, медиа зэрэг олон салбарт нэвтрүүлсэн. СиАрЭмСи компани ч өдөр тутмын ажлаа Редмайн системээр удирдан явуулдаг.

Байгууллагын удирдах ажилтан юунд уурлаж бухимддагийг та мэдэх үү?

Ажилтанд өгсөн үүрэг даалгавар мартагдаж алга болох хандлага хаа газарт байдаг жам шахуу үзэгдэл билээ. Хурдацтай хөгжиж буй бизнес, техник технологи, та бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэх болсон Фэйсбүүк, Твиттер зэрэг сошил сүлжээнүүд ч ажил цалгардаж мартагнуулахад ихээр нөлөөлдөг болсон нь дамжиггүй.

Удирдах ажилтан өмнө өгсөн бүх үүрэг даалгаварыг нэгд нэгэнгүй санаж, араас нь хөөцөлдөөд байх боломжгүй нөхцөлд ажилладаг. Тэд гадна дотны хүмүүстэй хурал уулзалтад оролцож элдэв гомдол санал, хүндрэлтэй асуудлыг шийдсээр өдрийг бардаг. Дараа нэг өдөр түүнд өмнө нь хэн нэгэнд өгсөн ажлын үр дүн гэнэт хэрэг болно. Ажилтнаас үүрэг даалгаварын биелэлтийг асуутал уг ажил хийгдээгүй байгааг, элдэв шалтаг шалтгаан хүндрэлтэй бэрхшээлтэй тулаад зогссон байгааг сонсох нь элбэг. Гэтэл ихэнх тохиолдолд уг ажил ердөө л мартагдсан, эсвэл араас нь хөөцөлдөхөө л мартсан байдаг. Редмайн системийг ашигласнаар ажил мартагдахгүй, хаягдаж алга болохгүй, эзэнтэй, цаг хугацаатай, баримттай, хяналттай болж хувирдаг. Байгууллагын дотоод соёлд тааруулан ажлыг зөвхөн удирдах ажилтан хааж байхаар бид тохируулж өгдөг.

Ашиглахад хялбар

● Компьютерт ямар нэг программ суулгах шаардлагагүй, вэб хөтөч байхад л болно

● Гар утас, таблетнаас, хаанаас ч нэвтэрч ороод ашиглах боломжтой

● Толгой эргэм олон талбар, цонх, товчгүй. Ерөнхий зарчмыг ойлгосон байхад л болно

Хүн бүр өөрийн эрхээр нэвтэрч орно


Нээлттэй

● Ажлын явц ямар байгааг тухайн төсөлд хамаарах бүгд хүн харна

● Төслийн удирдлагад өргөн ашиглагддаг Гантт графикаар ажлуудыг харна

● Календарыг ашиглан ажлын төлөвлөлтөө хялбар харна, уялдаа холбоог хангах

● Форум цэсээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой



Хүртээмжтэй

● Тухайн ажлыг хийх явцад үүссэн, цугласан файл, мэдээ мэдээлэл нэг цэгт төвлөрч хадгалагдана

● Ажлын явц тухай бүр мэйлээр ирэх тул байгууллага хурал хийх шаардлагагүй болдог

● Өмнө хийгдэж өнгөрсөн ажил, даалгаврыг эрж хайхад хялбар

Мэдээ цэсээр цаг үеийн мэдээ мэдээлэл, Вики ашиглан ерөнхий удирдамж зааврыг хялбар нийтлэх түгээх зэрэг олон давуу тал бий болдог.